
ЦЕГ: Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу.
Өчигдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд “Байшин шатаж байна, дотор нь байгаа хүүхдүүд гарч чадаагүй” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ын эзэмшлийн модон байшин шатаж, дотор нь байсан 3-5 насны гурван хүүхэд нас барсан байна.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй үлдээх, ахуйн хүрээнд учирч болохыг эрсдэлийг тооцоолж аюулгүй болгох, хаврын хуурайшилтын энэ үед галын аюулаас болгоомжлох зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.