
Пап лам Францис тархины цус харвалт, зүрхний дутагдлаас болж өөд болжээ
Ватиканы хэвлэлийн албанаас өнгөрсөн даваа гарагийн орой мэдээлснээр Пап лам Францис тархины цус харвалт болон зүрхний дутагдлын улмаас өөд болжээ. Ромын Католик сүмийн тэргүүнээр 2013 онд томилогдсон тэрээр олон зүйл дээр анхдагч нь байв.
Пап лам Францис нь Америк тивээс гаралтай анхны Дээд Их Хамба лам, Ромын Католик сүмийн иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны понтифик, Францис нэрийг авсан анхны Пап лам юм. Түүнээс гадна тэрээр лам нарт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг адислахыг зөвшөөрч, эмэгтэйчүүдэд хамба лам нарын зөвлөл дээр санал өгөхийг зөвшөөрсөн Ромын католик сүмийн анхны тэргүүн билээ.
Пап лам Францис өөрийн гэрээслэлдээ цогцсыг нь Ромын Санта Мария Мажоре сүмд оршуулахыг хүссэн ба шарилын чулуу нь элдэв чимэглэлгүй, дээр нь зөвхөн Францис хэмээн нэрийг нь сийлсэн байхыг хүсжээ.