
АТГ: Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгах мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдсан
Саяхан хэд хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зүгээс Төгрөг нуурын ордтой холбоотой 504 хуудас бүхийн материалыг АТГ-т шалгуулахаар өгнө гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбоотой материалыг Монгол Улсын Сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал АТГ-т хүргүүлснийг мэдээллээ.
Уг асуудлаар тодруулахад, Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгах мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг мэдээлж байна.
Энэ хүрээнд АТГ-аас мөнгө угаах, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үндэслэлээр хэрэг нээн шалгаж байгааг мэдэгдлээ.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс уг материалыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авчээ. Ийнхүү хянан үзээд 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн 3 дугаар хэсэг, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажиллаж буй ажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх хоёр зүйл заалтыг тодруулбал:
22.1 зүйл заалт нь:
- Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан
18.6 зүйл заалт нь:
- Мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг АТГ-аас онцолж байна.