
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийн төслийн шинэчилсэн найруулга, мөн тодорхой асуудлуудыг хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудал энэ долоо хоногт УИХ-аар орж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлжээ.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудал энэ долоо хоногт Их хурлаар орж байгаа. Хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл би ажлын хэсгийг ахалж хэвлэлийг хянах, контент бүтээгчдийг савны гадуур орхисныг засах тал дээр ажиллана. О.Алтангэрэл сайдад төслөө буцааж татаад засах боломж бас бий. Энэ улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаажуулахгүй юм бол ийм хууль хэрэггүй” гэв.