
Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН болон МАН-ын бүлэг хуралдав.
Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэг нь үргэлжлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон бусад хуулийн төслийг хэлэлцэв.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Чингис хаан Олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж буй том агуулга байна
“Агаарын хөлгийн түлштэй холбоотой асуудлаар хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар орж ирсэн. Үндсэндээ энэ долоо хоногт АН-ын бүлэг завсарлага авчихсан байгаа. Маргааш Эийн засаг болон Аюулгүй байдлын байнгын хороогоор хэлэлцэгдэн, нэгдсэн чуулганд орохгүйгээр дэгийн хувьд ОХУ-д Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурагдах ёстой.
Ингэснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурчихвал нэгдсэн чуулганаар соёрхон батлах ийм үйл явц болох ёстой. Тэгэхээр яг одоо энэ үе шатандаа л бид нар энэ асуудлыг ярихгүй бол үндсэндээ цаашид өөрчлөх аргагүй ийм нөхцөл байдал үүснэ.
Сая бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Туваанаас мэдээлэл сонслоо. Яагаад, ягаад гэдэг маш олон асуудлууд байна.
Яагаад зөвхөн нэг талыг барьсан ийм асуудлууд байна. Зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарлаж буй. Чингис хаан Олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа ийм агуулга харагдаж байгаа. Тодруулбал, нөгөө нефть нийлүүлэх байгууллага нь нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж буй том агуулга харагдаж байна.
Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгогдсон гэдэг асуудал үүсвэл ОХУ-ын арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Ийм асуудлыг Олон улсын хэлэлцээрийн түвшинд байхад нь бид яавч УИХ-аар шийдвэрлэн, цааш нь явуулж болохгүй байх. Засварлах ёстой, буцаах ёстой гэсэн байр сууриуд байгаа” гэв.
ШУУД үзэх линк: