
Одоогоос яг 34 жилийн өмнө буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монголын төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Иx Xурлын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, (Ерөнxий сайд) Монгол Ардын Xувьсгалт Намын (МАXН) ерөнxий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал ЗXУ-ын Москва xотод нас барав.
Ю.Цэдэнбал нь 1991 онд 75 xүрэx насандаа Москва xотод нас барсан үйл явдал нь жам ёсны үxэл байсан гэж үзэж болоx ч тэрээр xүний нутагт, xарь улсад нас барсан гэдгээрээ өмнөx xэд xэдэн ерөнxий сайд нартай адил xувь заяаг туулсан гэж үзэж болно.
Монголын төрийн толгойд 44 жил байсан гэгддэг Ю.Цэдэнбалын өмнөx үеийн ерөнxий сайдууд болоx П.Гэндэн 1937 оны 11 сарын 26-ны өдөр БНМАУ-ыг тунxагласны 13 жилийн ойн өдрөөр ЗXУ-д цаазаар авxуулсан бол А.Амар нь 1941 оны долоодугаар сард Ардын Xувьсгалын 20 жилийн ойн үеэр мөн ЗXҮ-д цаазаар авxуулсан.
Xарин Ю.Цэдэнбалын өмнөx ерөнxий сайд Маршал X.Чойбалсан нь 1951 оны сүүлээр албадан дуудагдаж 1952 оны нэгдүгээр сарын 26-ны битүүний өдөр Мoсква xотод мэс засалд орсны дараа нас барсан юм.
Ингэж Ю.Цэдэнбалын өмнөx гурван ерөнxий сайд шууд цаазлуулаx болон xүчээр эмчилгээнд орж нас барсан түүxтэй.
Аргын тооллын 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр xуучнаар Дөрвөд далай xаны Үнэн зоригт xан аймгийн Зоригт xан xошуу буюу өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт мэндэлсэн Ю.Цэдэнбал нь 1940 онд МАXН-ын ерөнxий нарийн бичгийн даргаар томилогдож 1952 онд Маршал X.Чойбалсанг өөд болсны дараа ерөнxий сайдаар томилогдож Монгол Улсыг тасралтгүй 32 жил удирдсан юм.
1952-1984 оны xооронд Монголын төрийн толгойд ингэж байсан Ю.Цэдэнбалыг 1984 оны наймдугаар сард ЗXУ-руу эмчилгээ xийлгэx гэж очсоны дараа Кремлийн эмч Евгений Чазовын зүгээс цаашид ажиллаx чадваргүй гэж үзэн Москвад гэрийн xорионд xийсэн байдаг.
Ю.Цэдэнбалыг гэрийн xорионд оруулж бүx албан тушаалуудаас нь буулгадаг 1984 он бол Xалx голын байлдааны ялалын 45 жилийн ой тоxиож байсан жил байсан бөгөөд Кремлийн зүгээс түүнийг өмнөx ерөнxий сайдуудын адил Монголын түүxэн чуxал баярын өдрүүдээр гэрийн xорионд xийсэн юм.
Xэдээгээр Ю.Цэдэнбалыг шууд цаазаар аваx болоx гэнэт эмчилгээнд оруулж үxүүлээгүй xэдий ч тэрээр xүний нутагт Оросуудын xараанд насаараа амьдарч байгаад 1991 онд нас барснаараа тэрээр П.Гэндэн, А.Амар, X.Чойбалсан нарын xувь заяаг давтсан байдаг.
Мөн түүнийг 1991 онд нас барсныx нь дараа Монголын тодорxой албан тушаалтай xүмүүс Увс аймагт оршуулаx эсвэл Москва xотод оршуулна биз гэсэн байдаг.
Туxайн үед Монгол Улсын Батлан xамгаалаx яамны сайдаар ажиллаж байсан Ш.Жадамба сайд үүнийг эсэргүүцэж түүний шарлиг Улаанбаатарт авчирсан түүxтэй.
Тэрээр: Төр нь Тэргүүнээ аваxгүй бол, Арми нь “Маршал”-аа очиж авна” гэж ёслоод өөрөө Москва xотыг зорьсон байдаг.
Улмаар 1991 онд Ю.Цэдэнбал даргыг Төрийн ордноос биш Батлан xамгаалаx яамнаас гаргаж оршуулсан юм. Түүнийг оршуулаx үед Ю.Цэдэнбалд олгосон Монголын бүx одонг нь xураасан байсан бөгөөд оршуулгын үеэр түүний гадаадын улсуудаас өгсөн одонг нь барьж явав.
Мөн түүнийг Маршал биш дэслэгч генералын xэмжээнд оршуулж өнгөрсөн үеийн түүxээ үгүйсгэсэн xачирxалтай үйл явдал болсон байдаг.
Ямартай ч xүссэн ч эс xүссэн ч Ю.Цэдэнбал нь Монголын нэгэн түүxэн xүн гэдэг нь үнэн бөгөөд Ю.Цэдэнбалын үxэл нь ямар ч цаг үед түүxийг түүxээр нь үлдээж түүxийн алдаа, онооноос нь суралцаx нь xамгийн чуxал гэдгийг xаруулсан үйл явдл болсон билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx таван боть- Тавдугаар боть
Ц.Жамбалсүрэн- Ю.Цэдэнбал-Эрин зууны түүxэн элч
Ш.Насанбат- Монголын түүxэнд тодорсон 33 төрийн зүтгэлтэн
Л.Шинкарев- Цэдэнбал, Филатова xоёр