
Gallup судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын рейтинг 2025 оны эхний улирлын эцсийн байдлаар 45 хувьтай гарчээ.
Д. Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр эхний удаад сонгогдоход 2017 оны эхний улирлын эцэст түүний рейтинг 41 хувьтай байжээ. Тухайн үед социологичид энэхүү үзүүлэлт нь Дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-ыг удирдаж байсан төрийн тэргүүнүүдийн рейтингийн дунджаас даруй 19 хувиар бага байгааг онцолж байсан аж. 1952-2020 оны хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан улс төрчдийн оны эхний улирлын рейтинг дунджаар 60 хувь байдаг аж.
Санал асуулгад оролцсон иргэдийн 11 хувь нь Д. Трампад итгэдэггүй, 14 хувь нь тодорхой хэмжээнд итгэдэг, 30 хувь нь бүрэн итгэдэг хэмээн хариулжээ.
Түүнчлэн америкчуудын 48 хувь нь Д. Трамп эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж чадна гэж үзсэн бол 44 хувь тэгж чадна гэдэгт нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Бүгд найрамдах намыг дэмжигчдийн Д. Трампын импортын татварын нэмэгдлийг дэмжиж байгаа бол Ардчилсан намыг дэмжигчдийн 8 хувь, нам бус иргэдийн 3 хувь нь л түүний татварын бодлогыг дэмжжээ
Gallup судалгааны хүрээлэнгийн санал асуулга эгэ сарын 1-нээс 14-ны хооронд АНУ-ын насанд хүрсэн 1006 хүний дунд явагджээ.
Эх сурвалж: www.interfax.ru