
Вашингтон ОХУ-Украины байгуулах энхийн гэрээний хүрээнд Украины газар нутаг болох Крымийн хойгийг албан ёсоор ОХУ-ын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж буй талаар Bloomberg News мэдээлжээ.
Эх сурвалжуудын Bloomberg News сувагт мэдэгдсэнээр Вашингтон уг асуудал дээр эцсийн шийдвэр гаргаагүй ба эхний ээлжинд дээрх төлөвлөгөөгөө Киевтэй хэлэлцэх аж.
Түүнээс гадна Америкийн эрх баригчид ОХУ-Украины асуудлыг Европын түнш орнуудтайгаа хэлэлцэх үеэрээ ОХУ-Украины одоогийн фронтын шугамыг царцаах боломжтой эсэх талаар мөн Вашингтон Украиныг НАТО-д элсүүлэх боломжгүй гэж үзсэн хэвээр байгаа талаар ярилцжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ, Украины хооронд энхийг тогтоож, дайныг дуусгах тал дээр АНУ-ын авч буй арга хэмжээ, хичээл зүтгэлийн үр дүн ойрын хугацаанд гарахгүй бол Вашингтон уг асуудалд оролцохоо болино хэмээн мэдэгдсэн юм. Bloomberg агентлагийн мэдээлсэнээр АНУ-ын төлөөлөгчид Парист хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ, Украин хоёр галаа зогсоох зөвшилцөлд хүрч чадвал Европын холбооноос ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ сулруулахыг, ОХУ-ын хяналтанд орсон Украин бүс нутгуудыг ОХУ-ын хянлтанд үлдээх санал тавьжээ.
Эх сурвалж:www.reuters.com