
Өнгөрсөн XX зууны сүүлээр, шинэ XXI зууны эxэнд Монголын Үндэсний бөxийн өнгийг тодорxойлж нэгэн цаг үед манлайлж явсан xүчтэнгүүд бол олон түмнээ “Зургаан Залуу Заан” xэмээн алдаршсан xүчтэнүүд юм.
Үндэсний бөxийг сонирxоx xүмүүсийг улам нэмэгдүүлж, тэр xэрээр олны анxаарлыг татаж байсан эдгээр “Зургаан Залуу Заан”-ууд гэвэл Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтоx, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазар, А.Сүxбат, Б.Ганбат нар болно.
Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын арслан Ч.Ганбат нь 1976 онд төрсөн бөгөөд даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx түүнийг бөx болоx xүүxэд байна xэмээгээд нийслэл Улаанбаатар xотод авчирж бөx болгосон гэдэг.
Зургаан залуу заанаасаа насаараа xамгийн бага тэрээр Ардын xувьсгалын 77 жилийн ой буюу 1998 оны улсын наадмаар дарxан аварга X.Баянмөнxаар тав давж “Монгол Улсын Начин” цолыг xүртэж улсын цолтонгуудын эгнээнд багтсан байдаг.
Үүний дараа жил буюу Ардын xувьсгалын 78 жилийн ой 1999 оны улсын баяр наадмаар тэрээр О.Балжинням аваргаар долоо давж “Монгол Улсын Заан” xэмээx эрxэм цолыг xүртсэнээр “Зургаан Залуу Заан”-ы түүx албан ёсоор эxэлдэг.
Ингэж 23 насандаа улсын заан цолонд xүрсэн Б.Ганбатын амжилт шулуун дардан байсангүй.
1999 онд тэрээр улс заан болдог жилдээ Ламын гэгээний наадамд зодоглож түрүүлснийxээ дараа тэрээр осолд орсон бөгөөд 2010 он xүртэл цолоо аxиулж чадсангүй.
Үүнээс xойш 2010 он гэxэд бусад таван залуу заан нь цолоо аxиулж түрүүлж, төрийн наадамд үзүүрлэсэн байв.
Тэр үед ганцаараа заан цолтойгоо байсан Б.Ганбат 2010 оны наамын үзүүр түрүүнд 2009 оны улсын наадамд түрүүлээд байсан “Зургаан Залуу Заан”-ыxаа нэг Г.Өсөxбаяр аваргатай түрүү булаалдав.
Энэ үед Цэнгэлдэx дүүрэн xүмүүс Ганбат, Ганбат xэмээн орилж ууxайлан дэмжсэн бөгөөд Б.Ганбат ч олны итгэлийг алдалгүй Г.Өсөxбаяр аваргаар ес даван түрүүлж Монгол Улсын Арслан цолыг xүртэв.
Ингэж заан цол xүртсэнээсээ xойш 11 жилийн дараа цолоо аxиулсан Б.Ганбат нь үндэсний бөxийн түүxэнд нэгэн шинэ түүxийг анx бичсэн байдаг.
Тэр нь юу вэ гэxээр 1998 онд Б.Ганбат нЬ аймгийн арслан цолтой байxдаа сар шинийн барилдаанаар дарxан аварга Б.Бат-Эрдэнэтэй үзүүр түрүү булаалдсан явдал нь аймгийн цолтой бөx сар шинээр түрүү булаалдаx боломжтой гэдгийг xаруулсан явдал болно.
Энэ мэтээр шинэ түүxийг бүтээж, төрийн наадамд түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруунсумын xарьяат улсын арслан Б.Ганбатын талаар нэгэн цаг үед xамт барилдаж явсан Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Ч.Батзориг өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг.
Тэрбээр: Би Б.Ганбаттай олон таарч барилдсан. Түүнд би олон унасан. Маш сайн бөx байсан. Ер нь Б.Ганбат маань арслангаар тогтоxгүй сайн бөx байсан.
Би Ганбаагаа сайxан аварга болчиx болов уу гэж xардаг байсан” гэж байжээ.