
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 617 тохиолдол батлагдаж, 121 хүн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ. Мөн гэрээр найман хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 488 хүн, 38 сэжигтэй тохиолдол, 11539 хавьтал болсон хүн байна гэв. Өвчлөлийг хүйсээр нь авч үзвэл, 57.5 хувь нь эрэгтэй, 42.5хувь нь эмэгтэй байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.