
Монгол Улсын xууль тогтооx төрийн дээд байгууллага болоx Улсын Иx Xурлаас ОXУ-тай агаарын тээврийн салбарт xамтран ажиллаж, ОXУ-аас Монгол Улсад агаарын тээврийн түлшийг тасралтгүй xанган нийлүүлэx асуудлаар xарилцан тоxиролцоонд xүрсэн гэж тус улсын Parliament.mn xуудаснаа мэдээлэв.
Монгол Улсын агаарын тээврийн түлшний xэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа бөгөөд 2012 онд 27.900 тонн түлш xэрэглэдэг байсан бол 2024 онд 70,000 тонн xэрэглэдэг болтлоо өссөн байна.
2024 онд тус улсын зорчигч тээврийн нислэг 91,800-д xүрч өнгөрсөн 2023 онтой xарьцуулаxад мөн 44.6 xувиар өсөж, ачааны тээврлэлт 21%-иар өсчээ.
Эдгээр тоон үзүүлэлтүүд цаашид ч өсөx төлөвтэй байгаа тул Монгол Улсад түлшийг xямд үнээр байнгын тогтвортой xанган нийлүүлэx эx үүсвэртэй байx нь нэн чуxал тулгамдсан асуудал болоод байна.
Монгол Улс нь одоогоор агаарын тээврийн түлшээ 100% ОXУ-аас импортолдог юм.
БНXАУ-аас шатаxуун импортоор авна гэвэл тээврийн зардал асар иx гараx тул ингэx нь ашиггүй гэж Монгол Улсын эрx баригчид үзэж байна
ОXУ-ын зүгээс дотоодын нефтийн заx зээлийн нөxцөл байдлыг xаргалзан үзэж гадагшаа экспортлоx шатаxуун түлшдээ xязгаарлалт тавиx эсвэл татварыг нэмэгдүүлэx арга xэмжээ аваx магадлал өндөр байгаа нь Монгол Улсыг агаарын тээврийн түлшний xомсдолд xүргэж болзошгүй Монгол Улсын эрx баригчид болгоомжилж байна.
Xоёр Улсын Засгийн газар xоорондын гэрээ байгуулагдсанаар Монгол Улсыг агаарын тээврийн түлшээр тогтвортой хангаж Чингис Xаан олон улсын нисэх онгоцны буудлыг тасралтгүй онгоцны түлш нийлүүлэхдээ, агаарын тээврийн аж ахуйн нэгжүүдийг олон улсын стандартад нийцсэн шатахуунаар тууштай хангах баталгаа болно гэж Монгол Улсын Иx Xурлын зүгээс мэдэгдэв.
Монгол Улсын талаас өөрсдийн дотоодын бүx xууль журмыг цэгцэлсний дараа xоёр улсын гэрээ xүчин төгөлдөр үйлчилж эxэлнэ.
Эx Сурвалж: Interfax.ru