
Хар ялам жимс буюу black mulberry. Хар ялам жимс нь зөөлөн, маш бага чихэрлэг амттай. Яламын модноос жимс болон навч аль алийг нь хүнсэнд хэрэглэдэг. Ялмыг жимс чигээр нь хадгалахад тун хэцүү, зөвхөн хатааж эсвэл хөлдөөж хадгална.
Хар ялам жимсний цай нь зүрх судсанд нэн тустай. Зүрх судас болон зүрхний хэм алдагдалаас урьдчилан сэргийлнэ. Бөөрний үйл ажиллагааг дэмждэг ба хоолны шингэц сайжруулна. Түүнчлэн хаван буулгаж, цусны эргэлт сайжруулж, цус төлжүүлдэг юм. Хатаасан ялам жимс нь цусан дахь сахарын хэмжээг багасгах үйлчилгээтэй. Бодисын солилцоог нэмэгдүүлж, ходоод, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сайжруулан өтгөн хаталтаас сэргийлнэ.
Хатаасан ялмыг халуун усанд дэвтээгээд усаа уугаад, жимсийг иднэ. Бусад цай, жимстэй хольж өөрийн амталгаанд тааруулан хэрэглэх боломжтой.