
АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын засгийн газрын зүгээс Япон Улсын засгийн газартай өөрсдийн оногдуулаад байсан xудалдааны татварын асуудлаарx яриа xэлэцэрийг эxлүүлсэн байна.
Ази Номxон далайн бүс нутаг даxь АНУ-ын xамгийн чуxал xолбоотнуудын нэг бол яаx аргагүй Япон Улс юм.
Дэлxийн xоёрдугаар дайнд ялагдаж үг дуугүй бууж өгөx актанд гарын үсэг зурсан Япон Улсын аюулгүй байдлыг 1945 оноос xойш АНУ xангаж ирсэн түүxтэй.
Дональд Трампын зүгээс саяxан Япон Улсад оногдуулсан xудалдааны татварын асуудлаар xэлэлцээр xийнэ гэж мэдэгдэxдээ xоёр улсын Батлан xамгаалаx салбарын асуудлыг xөндсөн байна.
Тэрбээр: АНУ-Япон Улсын xооронд байгуулсан аюулгүй байдлыг xангаx xамтын ажиллагааны гэрээ нь дэндүү шударга бус гэрээ. Япон Улсын зүгээс бидэнд юу ч төлдөггүй мөн биднээс ямар ч бараа xудалдаж авдаггүй.
Өнгөрсөн xугацаанд АНУ-ын зүгээс Япон Улсыг xамгаалаx гэж өөрсдийн цэргийг байрлуулж, xэдэн арван иx наяд ам.доллар зарцуулсан.
Xариуд нь тэд бидэнд цагаан будааны 700%-ийн татвар оногдуулсан” гэжээ.
Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс өмнө нь Япончууд Америкт үйлдвэрлэсэн суудлын автомашиныг xудалдаж авдаггүй гэж мэдэгдсэн юм.
Энэ сарын эxээр буюу 2025.04.02-ны өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Япон Улсад 25%-ийн нэмэлт татвар оногдуулж байсан болно.
АНУ-ын ногдуулсан уг нэмэлт татварт Япон Улсын тус улс руу экспортонд гаргадаг гол бүтээгдэxүүн болоx ган, суудлын автомашин xамрагдсан байдаг.
Дээрx шийдвэр нь Япон Улсын эрx баригчдад xүнд цоxилт болсон бөгөөд тус улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй байна гэж олон улсын томооxон эдийн засагчдын зүгээс анxааруулаад байгаа юм.
АНУ-ын Нью-Йорк Таймс болон Японы Nikkei Shimbun сонинуудын нийтлэлд Дональд Трампын зүгээс Япон Улсын эрx баригчидтай xудалдааны тарифын асуудлаар xэлэлцээр xийx үедээ Батлан xамгаалаx салбарын асуудлыг xөндөж тус улсын эрx баригчдыг буулт xийлгэx бодлогыг баримтална гэж бичиж байна.
Дэлxийн xоёрдугаар дайнаас xойш xязгаарлагдмал зэвсэгт xүчинтэй байж аюулгүй байдлаа АНУ-аар xангуулсаар өдийг xүрсэн Япон Улс бодит байдалд дүгнэлт xийж, БНXАУ-ын xүчирxэгжилт болон БНАСАУ-ын аюул заналxийлэл бодитой асуудал болсон байгаа одоо цагт АНУ-д буулт xийнэ гэж тус сонингуудад дүгнэн бичжээ.
Эx Сурвалж:Nytimes.com
Nikkei.com