
“Nomadic Fighting Championship” тулааны спортын тэмцээнийг дөрвөн төрлөөр зохион байгуулах гэж байна. Тус тулаан энэ сарын 27-ны ням гарагт М банк аренад явагдана.
Энэ тулаанаас онцлоход Мэргэжлийн холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ эх орондоо анх удаа аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр тулалдана. Түүний өрсөлдөгч Тайландын тулаанч Tanavit-Likit байх болно. Ингээд тус тэмцээний өмнө мэргэжлийн холимог тулаанчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
М.Нандин-Эрдэнэ: Би өрсөлдөгчөө судалдаггүй. Зөвхөн ялахын төлөө л рингэнд гардаг даа

-Сайн байцгаана уу. NFC холбооны энэ тулаанд тулалдах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Дээр нь аваргын бүсний төлөө тулалдах нь маш гоё байна. Үүгээрээ маш үр нөлөөтэй гэж бодож байгаа. Тэгээд бэлтгэлээ бол маш сайн базааж байгаа. Сая сарын өмнө том тулаанд ялсан. Нэг сарын дараа бас том том тулаан хүлээж байгаа. Гэсэн хэдий ч энэ тэмцээндээ оролцохоор ирсэн. Бэлтгэлээ сайн хийж байгаа. Энэ удаад өрсөлдөгчөө будаа болгосон цохилтоор ялна гэж бодож байна. Өрсөлдөгчөө судлаад байх юу байхав дээ. Би ер нь тэр тамирчинг судлаад байдаггүй. Ер нь өрөлтийг нь хараад л ямар тулаантай, онцлогтой гэдгийг нь мэдчихдэг. Яагаад вэ гэхээр тэр тамирчин мэргэжлийн тамирчин шүү дээ. Тэр тамирчнаас юу ч гарч ирж магадгүй байхгүй юу. Тэгэхээр бэлтгэлээ л сайн хийчихсэн бол бүх зүйл болно шүү дээ. Кибоксоор 2 жилийн өмнө мэргэжлийн кикбоксын Ази тивийн аварга болсон. Кикбоксын дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай. Солонгос улсын аварга тамирчин байгаа. Ер нь ерөнхийдөө 6 сард маш том тэмцээн байгаа. Одоо хамгийн том, нэлээн том тэмцээн хүлээж байгаа. Гэхдээ тэр тэмцээний өмнө бэртэл гэмтлээс одоо айхгүйгээр, санаа зовохгүйгээр ирсэн байна.
Энэ тэмцээнд ямар их ач холбогдол өгч байгаа вэ. Тийм байна. Тэгээд бэлтгэлээ сайн хийж байгаа.
М.Нандин-Эрдэнэ: Ирэх зургаадугаар сард хамгийн том тэмцээн намайг бас хүлээж байна
А.Тэмүүлэн: Тулаан гэхээсээ илүү урлаг талаас нь үзэгчдэдээ харуулахыг хичээдэг


-Сайн байцгаана уу. Холимог тулааны тамирчин Алгирмаагийн Тэмүүлэн байна. NFC-гийн тэмцээн дээр 61кг-д Казакстан улсын тамирчинтай тулалдана. Өрсөлдөгч тамирчныг бол маш сайн судалсан байгаа. Тэгээд мэдээж миний ард бүтэн баг ажиллаж байгаа. Дандаа мэргэжлийн багш нар, бокс, жюү жицү, кикбокс, MMA гээд л ер нь бүх төрлийн мэргэжлийн багш нар ажиллаж байгаа.
Сая миний оролцох хоёр ч тэмцээний тов цуцлагдсан байгаа. Яг тэмцээнийхээ өмнө тоглох гэж байснаа больсон. Тийм ч байсан болохоор ер нь бэлтгэл маш сайн байна. Тиймээс яг тэр формоо алдахгүйгээр энэ тэмцээндээ шууд үргэлжлүүлээд оролцоно гээд ирчихсэн. Тэгээд 12кг хасаж 61кг-д оролцоно.
Одоогийн хувьд бол бэлтгэл 100% хангагдсан жиндээ орох л үлдэж байна даа. Түүнээс тактик боловсруулаад тэмцээнээрээ яаж тоглох вэ? Бүх асуудлуудаа зохицуулаад бүгд жин тан болсон байгаа.
Одоо жиндээ орчиход л асуудалгүй ээ. Тулааныг яг тулаан талаас нь биш урлаг талаас нь их харж, цаашаа ер нь урлаг талаас нь их явахыг хүсдэг. Зүгээр л нэг гарч ирээд л дандаа барилдаад байх биш дандаа зодолдоод байх биш, энэ чинь мэргэжлийн холимог тулаан юм чинь.
Бүх төрлөөр үзэх ёстой. Тэгээд бүх төрлийг нь хослуулж, ер нь тулаан гэхээсээ илүү үзэгчдэд гоё үзүүштэй тулаан үзүүлэхийг хүсдэг.


Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн дөрвөн төрлөөр шилдэг тулаанчийг тодруулна. Тус тэмцээний үеэр есөн тулаан явагдах ажээ.
Мөн Узбекистан, Киргизстан, Украйн, Тайланд, Казахстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох юм байна.