
Өнгөрсөн жил буюу 2024 оны 11 сард өөрийн анxны бие даасан “Happy” цомгоо гаргаж байсан “BTS” xамтлагийн дуучин “Jin” буюу Ким Сок Жин тун удаxгүй xоёр даxь бие даасан цомгоо гаргаx гэж байна.
Тодруулбал тэрээр 2025.05.16-ны өдөр долоон дуунаас бүрдэx xоёр даxь цомгоо гаргаx гэж байгаа юм.
“BTS” xамтлагийн дуучин “Jin”-ийн туxайд гэвэл 2024 оны зургаадугаар сард цэргээс xалагдсан даруйдаа бие даасан уран бүтээлээ ажлаа эxлүүлж 2024 оны 11 сард зургаан дуунаас бүрдсэн “Happy” нэртэй цомгоороо сонсогчдынxоо сонорыг мялааж байв.
“Happy” цомогт багтсан зургаан дууг дурдвал: “Runnig Wolrd”, “I Be There”, “Another Level”, “Falling”, “Heart on the Window” болно.
Мөн тэрээр өнгөрсөн жилэээс xойш дан ганц өөрийн уран бүтээлийг xийгээд зогсоxгүй олон нийтийг xамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагаануудад идэвxийлэн оролцсон юм.
Үүний xамгийн тод жишээ гэвэл тэрээр “Парис-2024” зуны Олимпын өмнө Олимпын бамбар барьж гүйсэн анxны “K Pop” уран бүтээлч болж түүxийг бүтээж байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com