
Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Киви жимсний найрлага нь бета-каротин, лютейн, зиаксантин зэрэг антиоксидант флавонойдоор баялаг тул эс болон ДНХ-г чөлөөт радикалын гэмтлээс сэргийлнэ. Цус бүлэгнэх эрсдэлийг бууруулдаг. Туршилтаар өдөр бүр 2-3 ширхэг киви идэхэд аспирин эмний нөлөөтэй адил үр дүн үзүүлсэн байна.Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.
Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэж болохгүй.