ТҮЦ дотор бие засаж, саванд хадгалсан зөрчил илэрч байсан гэв

Энэтхэг улсын Пуна хотод эмэгтэй шатарчдын Гарн при тэмцээн болж байна. Тус тэмцээн энэ сарын 14-24-нийг дуустал үргэлжилнэ.
Тодруулбал, 2024-2025 онд шатрын спортын зургаан Гран при тэмцээн зохион байгуулахаас Энэтхэгт болж буй нь тав дахь цуврал нь ажээ. Энэ удаагийн Гран прид Их мастер Б.Мөнгөнтуул оюун ухаанаа сорьж буй бөгөөд чансаа өндөр 10 шатарчин тойргоор өрсөлдөж байна.
Энэ тэмцээний хоёрдугаар тойрогт Б.Мөнгөнтуул БНХАУ-ын шатарчин, Их мастер Жу Циньэртэй оюун ухаанаа сорино. Тус Гран прид түрүүлсэн шатарчин чансаандаа 130 оноо нэмнэ.