
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “FIBA 3×3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн зохион байгуулагдаж эхэллээ. Тэмцээнд Монгол улсын “Ulaanbaatar East”, “Ulaanbaatar West”, “Zavkhan Sainscore” тэргүүтэй БНХАУ , Сингапур, Тайвань, БНСУ, Япон улсуудын шилдэг 12 баг “тоосоо өргөх” юм. Тэмцээн өчигдөр 15:00 цагаас эхэлсэн бөгөөд Спортын тов ордонд болж буй.
Тус тэмцээн нь “FIBA 3×3” сагсан бөмбөгийн шинэ улиралд Монголд улсад зохион байгуулагдаж анхны тэмцээн юм. Ирэх зургаадугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “FIBA 3×3 Women Series”, “FIBA 3×3 World Tour” болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдах тов гараад байгаа билээ. Мөн шинэ улирал эхэлсэнтэй зэрэгцэн “FIBA 3×3” дэлхийн Гранпри тэмцээний эрх олгох Монголын 3×3 Сагсан Бөмбөгийн Холбооны “MGL 3×3 Pro League-2025” тэмцээн зохион байгуулагдаж байгаа.