
Сэрэмжлүүлэг өчигдөр буюу энэ сарын 11-нд ухрах үйлдэл хийж байгаад явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэргүүд гарсан талаар тээврийн цагдаагмйн албанаас мэдээллээ, Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Хэнтий аймагт эмэгтэй хүн машинд дайруулж, нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч 30 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээллийг шалгахад Хюндай маркийн автомашиныг 55 настай, эрэгтэй нь жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 48 настай, эрэгтэйг дайрч амь насыг хохироосон харамсалтай тохиолдлууд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг хийж байна гэлээ.
Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг шалгалтын явцад олж тогтоон, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж ажилласан.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, ухрах үйлдэл хийхдээ өөрийн болон бусдын туламжтайгаар автомашины эргэн тойрныг гүйцэт шалгах, хурдаа хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэлтэйг ухамсарлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.