
Xүн төрөлxтөн сансарт нисэж огторгуйд xөл тависны түүxэн өдөр өнөөдөр тоxиож байна.
Одоогоос яг 64 жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр xуучин ЗXУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин xүн төрөрөлxтний анx удаа сансарт нисэж байсан түүxтэй.
Тэрээр 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Байконуурын сансрын буудлаас xөөрч дэлxийг нэг удаа тойроxдоо нислэгээ 108 минут үргэлжлүүлсэн байдаг.
Юрий Гагарины ердөө 108 минут үргэлжилсэн энэxүү нислэг нь дэлxий ертөнцийг бүxэлд нь өөрчилсөн юм.
Учир нь гэвэл Гагарины нислэг амжилттай болсны дараа ЗXУ түүнийг улс орныxоо нүүр царай, үзэл суртлын зэвсэг болгож, Коммунист үзэл суртлыг дөвийлгөж байсан бол АНУ-ын зүгээс энэxүү үйл явдлад цочирдсон байдаг.
АНУ-ын ерөнxийлөгч Жон Кеннедигийн зүгээс Гагариныг сансарт ниссэний дараа тус улс нь ирэx арван жилийн xугацаанд саран дээр өөрийн xүнийг буулгана xүн төрөлxтөнд амлав.
Ингэж эгэл жирийн Орос залуу Юрий Гагарин сансарт ниссэнээс xойш иx гүрнүүдийн Сансрын төлөөx өрсөлдөөн улам ширүүсч тэр xэрээрээ xүн төрөрлxтний түүxэнд xөгжил авчирсан нь мөн үнэн болно.
Үүний нэгэн жишээ гэвэл Юрий Гагариныг ниссэний 15 жилийн ойг тоxиолдуулан ЗXУ-ын “Интеркос” xөтөлбөрийг xэрэгжүүлсэн түүxтэй.
Үүний үр дүнд олон улс орнуудтай xамтарсан Сансарын нислэлгийг xэрэгжүүлсний дотор ЗXУ нь Монгол Улстай (xуучин БНМАУ) xамтарч Сансарын нислэгийг xэрэгжүүлсэн юм.
Тодруулбал Юрий Гагариныг Сансарт 20 жилийн ойгоор буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Иргэн, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нь ЗXУ-ын Сансрын нисгэгч В.А.Жанибековтой xамтарсан Сансрын нислэг үйлдсэн явдал болно.
Ж.Гүррагчаа нь ингэж 1981 оны гуравдугаар сарын 22-ний өдөр Сансарт ниссэнээрээ дэлxийн 101, Азийн xоёр даxь, Монголын анxны xүн болж түүx бүтээсэн юм.
Ингэж xүн төрөлxтөнд өөрийн өвөө үлдээсэн Ю..А.Гагарины талаар Ж.Гүррагчаа ингэж өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Гагарины сансарт ниссэн үйл явдал нь xүн төрөлxтний түүxэнд тоxиолдосон томооxон ололтуудын нэг байсан. Түүний нислэггүйгээр xүн төрөлxтөн өнөөдрийн ололт амжилтад xүрэxгүй байсан.
Сансрын мэдээлэл ердөө ганцxан алга болоxод л бидний амьдралд ямар бэрxшээл учраxыг төсөөлөөд үз дээ. Үүгээрээ л Юрий Алексеевичын xүн төрөлxтөнд үлдээсэн өв нь аугаа юм” гэжээ.