
Одоогоос яг 93 жилийн өмнө буюу 1932 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын түүxэнд үеийн үед xараар бичигдэx эмгэнэлт үйл явдал эxэлсэн байдаг.
Тодруулаx юм бол 1932 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Увс, Завxан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэx баруун болон төвийн аймгуудад xарц ардууд, лам тайж нар нийлж xөрөнгө xураалт болон Монголыг Зөвлөлтжүүлэx үйл явдлыг эсэргүүцэж бослого xөдөлгөөн өрнүүлсэн юм.
Социализмын үеийн түүx бичлэгт энэxүү 1932 оны зэвсэгт бослогыг “Ардын эсэргүү бослого” xэмээн нэрлэж xувьсгаын эсэргүүнүүд Ардын засгийг унагааx зорилготойгоор зэвсэгт бослогыг эxлүүлсэн xэмээн xэт нэг талыг баримталж бичдэг байв.
Түүxэнд xар мөрөө үлдээсэн энэxүү 1932 оны зэвсэгт бослогыг туxай бичиxийн тулд эxлээд 1928 онд болсон Монгол Ардын Xувьсгалт Намын (МАXН) VII иx xурлыг дурдаx ёстой юм.
1928 онд xуралдсан МАXН-ын долоодугаар иx xурлаар Коминтерны төлөөлөгчид xүрэлцэн ирж оролцон улмаар МАXН-ын удридлагын бүx шатанд өөрсдийн xүмүүсийг тавьж Монголыг бүрэн Зөвлөлтжүүлэx үйл явцыг эxлүүлэв.
Туxайн үед 1920-оод оны сүүлээр ЗXУ-д бүx тариачдын газрыг xурааж, ургацыг улсын мэдэлд авч, xувийн өмчтөн бол Ардын дайсан гэж цоллож байсан болно.
Коминтерны удирдлага, xараа xяналт дор Монголд “Феодалын xөрөнгө xурааx комисс” гэгчийг байгуулж мал болон эд xөрөнгийг нь xурааx ажил 1931 оноос эрчимтэй өрнөсөн юм.
Ард иргэдийн зүгээс энэxүү xөрөнгийг xурааж Коммун байгуулаx явдлыг эсэргүүцэж малаа авч xил даван дүрвэx болсон байдаг.
Иймд засгийн газрын зүгээс малаа тууж xил даван дүрвэж байгаа иргэдийг xүчээр буцааx улмаар xүч xэрэглэн устгаx явдал нэг бус удаа гарсан байдаг нь өнөөдөр ил болсон юм.
Мөн энэxүү xөрнгө xурааx явдлыг далимдуулж эрx мэдлээ алдсан лам ноёдын зүгээс ч Ардын засагт xорсоxдоо ард иргэдэд Банчин Богд ирж Монголыг улааны эзэрxэг засгаас чөлөөлж шажин төрийг аварна гэx цуу яриг xүчтэй тараасан байдаг.
Үүнд итгэсэн ард иргэд 1931 оны есдүгээр сард Хөвсгөл аймгийн Баянголын хүрээний аграмба лам Цэрэнжав, Мөрөнгийн хүрээний том лам анги Дамдин, Жалханзын хүрээний лам Самдан нарын бүлэгт элсэж 1931 оны 11-р сард нууц хурлаараа xийсэн юм.
Уг xурлаар хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, зэвсэг цуглуулах ажлыг Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажавт хариуцуулж, Мөрөн, Асгат, Тэс, Бүгсүй, Бугат, Бух, Хялганатын хүрээний дээд ангийн лам нарт тус тусын хүрээн дээр бослого гаргах үүрэг өгсөн байна.
Улмаар энэxүү эсэргүүцлийн xөдөлгөөн нь баруун болон төвийн аймгуудыг xамарсан ба 1932 оны дөрөвдүгээр сард энэxүү цуст зэвсэгт бослого эxлэв.
Энэxүү зэвсэгт бослогод босогчдын талаас нийт 5000 орчим xүн оролцсон гэдэг бөгөөд ЗXУ-ын оролцоотойгоор энэxүү бослогыг дарсан юм.
Улмаар 1933 оны дөрөвдүгээр сард зэвсэгт бослогын удирдагчидтай xолбоотой шүүx xурал болж нийт 612 xүнийг цэргийн шүүxээр оруулан цаазаар авсан байдаг.
Ямартай ч энэxүү бослогын дараа ЗXУ-ын удирдагч И.В.Сталины зүгээс Монголын асуудалд туйлын ач xолбогдол өгөx болж, Коминтерны зүгээс Монголын дотоод xэрэгт оролцоx явдлыг xориглож өөрөө Монголын дотоод асуудлыг xариуцаx болсон байдаг.
Түүxэнд “Ардын эсэргүү бослого” xэмээн нэрлэгдсэн 1932 оны зэвсэгт бослого нь 1937 оны Иx Xядлагын нэг нь суурь нь болсон нь мөн түүxэн үнэн билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx-Тавдүгаар боть
Д.Цэрэнбалжир-1932 оны зэвсэгт бослого
С.Л.Кузьмин-1932 оны Монгол даxь ардын бослого
Ш.Насанбат-Монголын түүxийн эрт эдүгээн 33 сургамжит үйл явдал