Вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдээ гадуур авч явахгүй байхыг зөвлөлөө

Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатайг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга даваад байна. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Ихэвчлэн 10-14 насныхан өвдөж байгаа аж.
Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна гэлээ.