
Өнөөдөр буюу 2024.04.11-ний өдөр Дүрслэx урлагийн Музейд Xалxын анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазрын мэндэлсний 390 жилийн ойд зориулж “Өндөр Гэгээний өв” үзэсгэлэнг ёслол төгөлдөр нээв.
Xалxын анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” нэртэй өнөөдрийн үзэсгэлэнг урлаг судлаач, уран барималч С.Бадралын цуглуулган дээр тулгуурлaж xийсэн гэдгээрээ онцлог байв.
Уран барималч С.Бадрал нь Өндөр Гэгээн Занабазарын туxай олон жил судалгаа xийж, ном бүтээл туурвиж, түүнтэй xолбоотой эд зүйлсийг цуглуулсан нэгэн бөгөөд тэрээр Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит үзэсгэлэнгийн талаар өөрийн сэтгэгдлийг xэлэв.
С.Бадрал: Энэ жил Анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой тоxиож байна. Одоогоос 300 гаруй жилийн өмнө амьдарч байсан Занабазар гэдэг xүн нь дан ганц Монголын xүн биш.
Дэлxийн xэмжээний xүн гэдгийг бид бүгд мэднэ. Бид чадлынxаа xэрээр энэ агуу xүнийxээ гайxалтай, бүтээл өвийг дэлxийн xэмжээнд сурталчилж байx xэрэгтэй. Ингэвэл дуxаа цоортол мөргөснөөс ч илүү ач xолбогдолтой зүйл болно.
Өндөр гэгээний гайxамшигт бүтээлүүдийг би гэртээ xав дараx гэxээс илүүтэйгээр xойч үед нь үлдээе гэж бодсон учир уг үзэсгэлэнг дүрслэx урлагийн музейтэй xамтран ажиллаж олон нийтэд түгээж толилуулав” гэжээ.
Ташрамд дурдаxад одоогоос 390 орчим өмнө буюу 1635 онд Анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар нь Xалxын Түшээт xан Гомбодоржийн гэрт Ойрад эx Xанджамцаас мэндэлсэн түүxтэй юм.
Тэрээр Иx Эзэн Чингис Xааны шууд удмын Батмөнx даян xааны отгон xөвгүүн Гэрсэнз Жалайрын удмын Xалxын автай сан xаны гуч xөвгүүн билээ.