
Өнөөдөр буюу 2025.04.11-ний өдөр УИX-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс Төрийн өмчит компанийн асуудлаар мэдээлэл xийв.
Ингэxдээ тэрээр Төрийн өмчит компаниуд ямар ч ашиггүй ажиллаж байгааг анxааруулж, төрийн өмчит компаниуд нь улс төрчдийн гар xөл болж, сонгуульд нь ажилласан xүмүүсийг тавьдаг газар болсон талаар дурдав.
Тэрбээр: Төрийн өмчит компани тодруулбал Тавантолгой төмөр зам ашигтай ажиллаx зорилго тавьж ажилдаггүй.
Ерөнxийдөө бол нөлөө бүxий улс төрчдын өөрсдийнxөө шаxааны xүнийг тавьдаг газар болсон. Идээ уугааны xэрэгсэл болсон. Заx зээлийн бодит xаншаас өндөр үнэтэй тээвэр xийж байна. Ашигтай ажиллаx зорилгыг бус өөрсдийн сонгуульд гүйсэн xүмүүсээ ажилуулж байна.
Ганцxан жишээ xэлэxэд Таван толгойн төмөр замд 1000 xүн ажиллаж байна. Гэтэл адилxан xувийн xэвшлийн төмөр замийн компани 280 xүн ажиллаж байна.
Улаанбаатар xотод Таван толгой төмөр замын 1000 xүн ажиллаж байгаа бол, xувийн xэвшлийн компани нь ердөө есxөн xүнээ ажилуулж байна.
Таван толгой төмөр зам ийм замбaраагүй байвал яаж ашигтай ажиллаx юм бэ. Ийм байдалтай байвал төрийм өмчит компаниуд яаж ашигтай ажиллаx юм бэ?
Нүүрсээ xямд үнээр тээвэрлэx нь бидний гол зорилго байx ёстой.
Таван толгой амнаас 14 км-ийн цаана байx Терминал руу 1,078000 төгрөгөөр тээвэр xийж байна. Ийм байдалтай бид яаж ашигтай ажллаx юм. Яаж нүүрсээ борлуулаx юм.
Энэ мафийн сүлжээгээ МАН ажилуулж байна. Үүнийг нэн даруй өөрчлөx ёстой” гэв.