
Дэлхийн алдарт youtuber “IShowSpeed” хэмээн алдаршсан 20 настай Даррен Уоткинс Жүниор манай улсад ирж, Монгол Үндэсний өв уламжлал, урлаг соёлтой танилцаж байна.
Тэрээр өнөөдөр өөрийн youtube хуудсаараа Сүхбаатарын талбайгаас эхлэн Чингисийн музейд зочлон буйгаа live stream-ээр дамжуулсан бөгөөд үүнийг нь дэлхий даяар 38 сая гаруй хүн үзэж байна.
Тэрээр Youtube платформд 38.4 сая дагагч, 3.9 тэрбум үзэлттэй яваа стриймер юм.
Тэрээр TikTok дээр 41.3 сая дагагч, Instagram дээр 32.5 сая дагагчтай ба цахим платформууд дээр дэлхий даяар 120 сая орчим дагагчтай болох зам нь 2016 оноос хойш Youtube-ээр NBA 2K, FIFA, Fortnite зэрэг видео тоглоом тоглож буйгаа стрийм хийж эхэлсэн юм.
IShowSpeed хөлбөмбөгийн спортод дуртай бөгөөд Португалийн хөлбөмбөгчин Кристиано Роналдугийн үнэнч шүтэн бишрэгч аж.