Бишрэл металс хожиж цуврал дахин үргэлжилнэ

Их Британийн хамгийн алдартай хамтлаг бол яах аргагүй Битлз юм. Түүхэн дэх хамгийн том, хамгийн их борлуулалттай хамтлаг агаад 1962 онд “Love Me Do” дуугаараа тайзнаа гарч ирсэн цагаасаа эхлэн хөгжмийн ертөнцийг үүрд өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус хамтлагийн тухай кино хийгдэхээр болсон тухай энэ сарын эхээр зарлав. Битлзийн тухай тус бүтээлийг Сэм Мендес хийж буй бөгөөд урьдчилсан тов 2028 онд нээлтээ хийхээр байгаа аж.
Жон Ленноны дүрд Харрис Дикинсон, Пол Маккартнигийн дүрд Пол Мескал, Ринго Старрын дүрд Бэрри Кеогхан, Жорж Харрисоны дүрд тоглосон Жозеф Куинн нар буюу доорх зургаас жүжигчдийн дүрийг харах боломжтой.