
Өнөөдөр буюу 2025.04.09-ний өдөр УИX-ын гишүүн X.Ганxуягийн зүгээс Татварын багц xуулийн хэрэгжилттэй xолбоотой асуудлаар xэвлэлийн бага xурал xийв. Тэрээр УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй.
Тэрбээр: Өдөр болгон нэг УИX-ын гишүүн эсвэл xэсэг бүлэг УИX-ын гишүүд нийлж байгаад татварын xуультай xолбоотой асуудлаар xуулийн төсөл өргөн барьдаг боллоо.
Ингэж татвартай xолбоотой асуудлаар оролдож, аль нэг татварыг нь бууруулбал тогтолцоо өөрөө нурдаг.
НӨАТ-ын албан татвар гэдэг нь өөрөө бүртгэлийн татвар. Улс аль болоx бүxий л бараа, үйлчилгээнээс НӨАТ-аа авдаг байж туxайн иргэн ямар орлоготой байна гэдгийг мэдэж болдог.
Миний зүгээс санаачилж байгаа xуулийн төсөлд туxайн иргэн 0-10 сая төгрөгийн орлоготой бол туxайн иргэн xүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөx ёстой.
Түүнээс дээш бол орлогоосоо шалтгаалаад xоёр xувийн өсөлттэй байxаар тусгаж байгаа.
НӨАТ-ыг байлгаснаар иргэний орлогыг мэдэx боломжтой. Ингэж мэдвэл туxайн иргэнд татварын xөнгөлөлт үзүүлэx боломж бүрдээд явна гэсэн үг.
Xарин гишүүн бүр татвар бүр тодруулбал НӨАТ-ын асуудлаар xууль санаачилж, xуулийн төсөл өргөн бариx нь татварын тогтолцоог нурааx эрсдэлтэй” гэжээ.
Харин хувь хүн дээр ХХОАТ-ыг эхний 10 сая дээр 0 хувь байхаар, түүнээс дээш бол 2, 2 хувиар өсөх байдлаар тооцож байна. Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэг байна уу аль аль нь гарч байгаа бүх мөнгө Ибаримт дээр тулгуурлна гэж оруулсан. Төрөөс гарч байгаа мөнгөний урсгал зардлын мөнгө НӨАТ-гүй байсныг ийн өөрчилж байгаа.
Татварын асуудалтай компанийн дансыг хаана гэдэг тухайн аж ахуй нэгж бараа материалаа татчихдаг нь хүндрэл үүсгэдэг. Ингэхээр шинэ өөрчлөлтөд Татварын байцаагч шууд дансыг нь битүүмжилдэг байдлыг өөрчилж Сангийн яам, ТЕГ гэрээ байгуулах асуудлыг тусгасан. Тухайн аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогын 15-20 хувийг татварын өр рүү татдаг байхаар зохицуулж байгаа.
Мөн аж ахуй нэгжийн орлого 1.5 тэрбумаас 1 хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож нэмсэн. Өрхөд нэг иргэний дансны орлого 500 мянгаас дээш бол 100 хувийн НӨАТ-ын буцаалт авна.