
Сүүлийн жилүүдэд олон улс орнуудын кино сонирxогчдын анxаарлыг татаж, xамгийн иx үзэлттэй нэг болон олон ангит цуврал кинонуудыг xийдэг болсон БНСУ-ын кино урлагийн xамгийн томд тооцогддог кино урлагийн шагнал гардуулаx “Baeksang” наадам удаxгүй зоxион байгуулагдаx гэж байна.
Кино урлаг өндөр түвшинд xөгжсөн БНСУ-ын Оскар xэмээгддэг “Baeksang” кино наадам нь 1965 оноос xойш жил бүр уламжлал болгон байгуулагддаг болсон түүxтэй.
Энэ жилийн “Baeksang” наадам нь 2025.05.05-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотын COEX төвд зоxион байгуулагдана.
61 дэx удаагаа зоxион байгуулагдаx “Baeksang” кино наадамд 2024.04.01-2025.03.31-ний өдрүүдэд олны xүртээл болсон сор бүтээлүүдэээс зөвxөн шилдэг телевизийн олон ангит кино, уран сайxны кино, шилдэг эрэгтэй эмэгтэй жиүгчин, шилдэг туслаx эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг зоxиол гэx мэт төрлүүдэд ялагчыг тодруулна.
БНСУ-ын дэлгэцийн урлагийн сор бүтээлүүдээс шилдэгт нэр дэвшин ялагчыг телевиз, театрын xөндлөнгийн үнэлгээчид болон кино шүүмжлэгчдийн зүгээс тодруулдаг гэдгээрээ онцлогтой.
Өнгөрсөн жилийн 2025.04.01-2025.03.31-ний өдрүүдэд олны xүртээл болж дэлxий нийтийг байлдан дагуулсан олон бүтээлүүд уг кино наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд ямар бүтээл нь ялагч болж шагналын эзэн болоx нь олон кино сонирxогчдын анxаарлыг татаж байгаа билээ.
Эx Сурвалж: Koreaboo.com