
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2027 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барина.
Уг үйлдвэр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгана.
Улмаар хөрс, усны бохирдлыг бууруулна. Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатааж 5-6 метр.куб үнс болгох зориулалттай.
Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс хоногт гарах лагийн хэмжээ 238 тонн байх бол нийт лагийн хэмжээ 843,200 метр.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцжээ.
Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа юм.
Лаг хатааж, шатаах үйл явц:
-
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
-
Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
-
Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
-
Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
-
Шатаах явцад үүссэн утааны хийг “SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс” гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
-
Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.
Лаг шатаах үйлдвэрийн онцлог:
-
Ариутгах татуургын лаг, үнэрийг хамтад нь цэвэрлэнэ.
-
Шатаах систем нь нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуухыг ашиглана.
-
Шатаах систем нь материалын өргөн хүрээний шинж чанарт дасан зохицдог.
-
Агаарын хий цэвэрлэх байгууламжтай.
-
Нүүрстөрөгчийн хий багатай барилгын ажиллах аргаар үйл ажиллагаа явагдана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС