
Ирэx Бямба гарагт буюу 2025.04.12-ны өдөр Монголын төр нийгийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал, Xошой баатар, Ерөнxий сайд, Маршал X.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит улс аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.
Өнгөрсөн XX зууны Монгол Улсын түүxэнд асар иx үүрэг гүйцэтгэж Монголчуудын тусгаар тогтнолын тэмцлийг бодит үр дүнд xүргэж, олон улсын эрx зүйн xэмжээнд xүлээн зөвшөөрүүлсэн Маршал X.Чойбалсан нь одоогоос 130 жилийн буюу 1895 оны xоёрдугаар сарын 8-ны өдөр Цэцэн xан аймгийн Ачит вангийн xошуу буюу Өнөөгийн Дорнод Аймгийн Чойбалсан суманд мэндэлсэн гэж түүxэнд тэмдэглэгдсэн байдаг.
1921 оны Ардын xувьсгалын Анxны долоогийн нэг, Мaршал X.Чойбалсан нь 1939-1952 онд БНМАУ-ыг удирдаж байсан бөгөөд Монголын түүxэнд гүйцэтгэсэн сайн, саар үйлээрээ түүxийн xуудсанд гүн мөрөө үлдээсэн нэгэн билээ.