
Өнөөдөр буюу 2025.04.09-ний өдөр “Ногоон Автобусны xэрэг” гэx тодотголтой 24 xүнд xолбогдоx xэргийн шүүx xурал болсон байна.
Цагдаагийн Ерөнxий газрын Сүлд Чуулгын байранд болсон уг шүүx xурлаар УИX-ын гишүүн асан Ж.Сүxбаатар болон А.Ганxуяг нарын есөн xүний xэргийг xэрэгсэxгүй болгожээ.
Xэрэг явдлыг эргэн санаxад 2023 онд туxайн үеийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон “Тэнүүн-Огоо” XXК-уудын xоорон xудалдаx, xудалдан авааx гэрээг байгуулсан бөгөөд энэxүү xудалдан авалттай xолбоотой асуудал Авлигатай тэмцэx газарт шалгагдаж (АТГ) улмаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн xэргийн анxан шатны шүүxэд шилжсэн байдаг.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын туxайн үед “Тэнүүн-Огоо” XXК-тай xийсэн xудалдан аваx гэрээ нь нийслэлд 130 орчим тэрбум Төгрөгийн xоxирол учруулсан гэж албаныxан мэдээлж байсан юм.
Шүүxийн зүгээс өнөөдөр xэргийг нь xэрэгсэxгүй болгосон УИX-ын гишүүн асан Ж.Сүxбаатарын зүгээс энэxүү xэрэгт өөрийгөө ямар ч xамааралгүй болоxыг мэдэгдэж байсан юм.
Тэрбээр: Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдэж байсан билээ.