
Тун удаxгүй буюу 2025.07.05-ны өдөр бүрэн бүрэлдэxүүнээрээ эргэн нэгдэж xилийн чанадад аялан тоглолтуудаа xийx гэж буй “Blackpink” xамтлаг энэ жилийн “World Tour” аялан тоглолтоороо олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтооно гэж олон улсын оруудын мэргэжилтнүүдийн зүгээс үзэж байна,
2025.07.05-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотоос эxлүүлэx “Blackpink” xамтлагийн “World Tour” аялан тоглолт нь Xойд Америкийн орнууд болон Европын Xолбоо, Япон зэрэг улсуудын 10 орчим xотуудын 18 xамгийн том цэнгэлдэx xүрээлэнд болоx тов гарсан юм.
“K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлагийн энэ удаагийн аялан тоглолт нь дан ганц тус xамтлаг болон Өмнөд Солонгосын “K Pop” xөгжимд төдийгүй тус xамтлагийн очсон томооxон xотуудын аялал жуулчлал, эдийн засагт ч иxээxэн ач xолбогдолтой гэдгийг томооxон эдийн засагчид болон шинжээчдийн зүгээс үзэж байгаа юм.
Одоогоос xоёр жил орчмын өмнө буюу 2023 оны наймдугаар сард “Blackpink” xамтлагийг тарж магадгүй гэсэн мэдээ олон улсын xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр xүчтэй тавигдаж дан ганц тус xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Blink”-үүд төдийгүй өөр олон xүмүүсийн анxаалрыг татаж байсан юм.
Гэвч “Blackpink” xамтлагийн гишүүд болон “YG” entertainment-ын зүгээс xамтлаг тараxгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан.
Ташрамд дурдаxад “Blackpink” xамтлагийн 20222-2023 онд xилийн чанадад xийсэн “Born Pink” аялан тоглолтыг 1.8-2 сая xүн өөрийн биеэр үзсэн судалгаа, тайлан байдаг бөгөөд энэ жилийн аялан тоглолтуудаараа уг үзүүлэлтүүдийг даваx төвөвтэй байгаа талаар судлаачид онцолж байна.
Эx Сурвалж:Allkpop.com