
Apple компани 3-р сарын сүүлийн 3 өдөрт Энэтхэгээс ачааны таван онгоц дүүрэн iPhone гар утас болон өөр бусад сэлбэг техникийг АНУ-д авчирчээ.
Үүгээрээ тус компани АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импортын татварын татвараас зайлсхийхийг оролдсон тухай The Times of India сонинд бичжээ.
Түүнээс гадна Apple компани өнгөрсөн сард БНХАУ дахь үйлдвэрээсээ бараа татан авах үйл явцаа түргэвчлүүлжээ.
Apple компани АНУ дахь агуулахын бараа бүтээгдэхүүний нөөцөө нэмсэнээр ойрын хугацаанд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх боломжтой болж байгаа аж.
Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч худалдааны түнш бүх орнуудынхаа импортын татварыг нэмэгдүүлсэн билээ.
Үүнтэй холбоотой улс орнууд Вашингтонтой худалдааны хэлэлцээ эхлүүлэх хүсэлтээ гаргаад байгаа ба Вашингтон Вьетнам, Израиль болон Энэтхэгтэй импортын татварыг бууруулах тал дээр хэлэлцээ хийж эхэлсэн байна.
Эx Сурвалж: CNN.COM