
Өдгөө 71 насыг хүрч буй Жаки Чаныг мэдэхгүй хүн ховор. Ази гаралтай тулаан инээдмийн жанарын жүжигчин тэрбээр далан нас хүрсэн ч тулаант дүрд тоглосон хэвээр. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл нь 15 жилийн дараа хоёрдугаар ангиа гаргаж буй “Karate kid-Legends” юм. Тус бүтээл энэ зургаадугаар сард нээлтээ хийх аж.
Жаки Чан нь 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгод Хятадын иргэний дайны үеэр Charles болон Lee-Lee chan нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр жүжигчин , найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин юм. Жаки Чан нь 1960 оноос эхлэн 150-аад кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн байна.
Түүнийг багад нь Pao-Pao хэмээн хочилдог байсан ба энэ нь их бууны сум гэсэн утгатай бөгөөд тэрээр үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байжээ. Эцэг эх нь Хонконг дахь Франц элчин сайдын яаманд ажилласанаас хойш ихэнх цагаа тэнд өнгөрүүлэх болсон.
1960 онд түүний аав Австрали руу цагаачилж АНУ-н элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жаки Чан China Drama Academy-д элсэн орж Master Yu Jim-Yeun –ы шавь болсон. Үүний дараа 10 жил тулааны урлаг болон акробат-р тууштай хичээллэсэн. Тэрээр өөрийн карьераа таван настайгаасаа туслах дүрд тоглон эхэлсэн. 1962 онд Big and little Wong Tin Bar , 1963 онд The love Eterne, 1966 онд Come Drink with me кинонд тус тус тоглосон. 1971 онд A Touch Of Zen хэмээх кинонд тоглосоноор жинхэнэ жүжигчний карьераа эхлүүлсэн. Түүний анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл Little Tiger Of Canton байжээ.
Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны Snake In the Eagle’s Shadow бөгөөд Seasonal Film-н бүтээл юм. Энэхүү киноны хошин шог түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны Hollywood-н бүтээл Battle Creek Brawl гарчээ. Үүний дараа Хонконгод эргэн ирж The young master , Dragon Lord кинонуудад тоглосон.