Нийтийн тээвэрт жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй ази тивийн аварга шалгаруулах “B” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн зохион байгуулагдахаар боллоо.
Тус тэмцээн энэ сарын 11-13 өдрүүдэд M bank arena-д явагдана.
Монгол улсын эмэгтэй шигшээ баг Тайвань, Хонконгийн шигшээ багуудтай цор ганц эрхийн төлөө өрсөлдөх юм.
Манай шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарласан буюу бэлтгэлдээ ханцуй шамлан ороод байгаа билээ.
Тэмцээний тоглолтуудын хуваарь:
04/11-нд 19:00 Тайвань – Хонконг
04/12-нд 15:00 Хонконг – Монгол
04/13-нд 15:00 Монгол – Тайвань