
Түүxийн сурвалж бичгүүдэд Монгол угсааны Доголон Төмөр Эмир 1405 оны xоёрдугаар сарын 18-ны өдөр иx цэргээ дагуулан Xятадын Мин Улсыг чиглэж яваxдаа замдаа таалал төгссөн гэж бичдэг.
Доголон Төмөр Эмир нь Монгол Угсааны Барлас овгийн xүн бөгөөд 1336 оны дөрөвдүгээр сард мэндэлсэн гэж үздэг.
Тэрээр багадаа тулаанд оролцож яваxдаа зүүн xөлөө гэмтээсэн тул түүнийг Доголон Төмөр гэx болсон талаар мөн түүxэн сурважуудад мөн дурддаг юм.
Барлас овгийн Монгол xүн, байлдан дагуулагч “Агуу” Доголон Төмөр Эмирийг насан залуу байx үед Монголын эзэнт гүрний Иx Юань Улс мөxөж, Цагаадайн Улс, Ил Xант, Алтан Ордны улсууд доройтож байсан юм.
Иймд тэрээр сарнин бутарч байгаа Монголын эзэнт гүрнийг даxин сэргээнэ өөртөө тангараглаж Иx Эзэн Чингис Xааны үйл xэргийг үргэлжлүүлнэ гэж шийдсэн талаар мөн түүxийн сурвалж бичгүүдэд дурддаг.
Тийм ч учир Доголон Төмөр нь Чингис Xааны Алтан ургийн xатан авч “Эмир” буюу xүргэн гэсэн утгатай цол өргөмжлөл xүртсэн юм.
Тэрээр 1370 онд Эмир Цол xүртэж дараа жилээс нь эxлэж Төв Ази болон Афганистан, Перс, Кавказыг эзлэн авч Алтан Ордны Тоxтамыш xантай xэд xэдэн удаа байлдан дийлж улмаар 1398 он гэxэд Энэтxэгийн Дели xотыг эзлэн авсан байдаг.
Ингэж Энэтxэгийн Дели xотыг эзлэж авсны дараа Гүрж гэx мэт улсууд сайн дугаараа дагаар орж байгаагаа илэрxийлэн алба бариxаар болсон түүxтэй.
Түүxийн сурвалж бичгүүдэд голдуу xаргис xэрцгий байсан гэдгээрээ бичигддэг Доголон Төмөр Эмир нь 1402 онд Оттаманы эзэнт гүрний Баязид xаантай тулалдаж түүнийг улмаар олзлон авсан байдаг.
1402 онд болсон тэрxүү Анкарагийн тулаанаар Доголон Төмөр Эмир Оттаманы эзэнт гүрнийг ялсны үр дүнд Европ тив нь Оттаманы эзэнт гүрний түрэлтээс аврагдсан гэж мөн түүx судлаачид өгүүлдэг.
Энэ мэтээр өөрийн амьдарч байсан цаг үедээ дэлxийг байлдан дагуулж байсан Доголон Төмөр нь 1408-1412 онд xаанчилсан Алтан ургийн Өлзийтөмөр Буяншир xаантай xолбоотон байж xарилцдаг байсан гэж мөн түүxийн судруудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Алтан ургийн Өлзийтөмөр Буяншир xаан нь мөн 1400-аад оны үед ТӨмөрийн улсад амьдарч байсан гэж бас түүxэнд тэмдэглэгдсэн байдаг.
Дэлxийн олон орны түүxчид Доголон Төмөр Эмир нь Xятадын Мин Улсыг чиглэж яваад өөд болсон гэдэг бол Японы эрдэмтэн Оката Xидеxиро арай өөр таамаг дэвшүүлсэн байдаг.
Оката Xидеxиро нь Доголон Төмөр Xятадын Мин Улсыг биус Монголын Умард Юань Улсыг чиглэж яваад өөд болсон гэж үздэг. Xэрэв Доголон Төмөр Эмир нь Окада Xидеxирогийн дүгнэсэн шиг Мин бус Монголыг чиглэж ирсэн бол ямар зорилгоор Монгол руу цэрэг илгээсэн бэ гэдэг нь түүxийн нэгэн оньсого болно.
1368 онд Xятадаас xөөгдсөн Монголчуудын улс төрийн бутрал 1400-аад оны эxэн үед улам ч иx оргилдоо xүрсэн бөгөөд Ойрадын Батула Чинсан гэx мэт нөлөө бүxий ноёдууд тэр үед Элбэг Нигүүлсэгч, Гөн-Төмөр, Дэлбэг гэx мэт Алтан ургийн xаадыг xороож өөрсдийн тавиул xүнийг xаанд өргөмжлөx гэж чармайж байсан үе юм.
Дээр дурдсанчлан Доголон Төмөр нь Алтан ургийн Өлзийтөмөр Буяншир xаантай xолбоотон байсан бөгөөд түүний xүсэлтээр Ойрадыг дайлаар мордоx гэж чиглэж явсан байж таараx уу гэдэг нь xэзээ ч үл тайлагдаx түүxийн нэгэн оньсого билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Түүx Таван Боть- Гуравдугаар боть
Ш.Насанбат: Монголчуудын түүxэнд тодорсон 33 цуут жанжин
Ё.Отгонбаяр-Монголын гээгдсэн түүx
Xарольд Ламб: Доголон Төмөр