Хэчнээн хүний амь аварсан байлаа ч өөрөө үрэгдчихвэл “баатар” биш

Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр /2025.04.07/ шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа.
Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал зэрэг амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ.
Уралдааны сонирхогчийн төрөлд:
1-р байр – Ц.Батбаяр “Зочилсон нь”

2-р байр – Ж.Найрамдалмаа “Аав ээжийн 9 эрдэнэ”


3-р байр – Б.Будхүү “Хилчний гэргий”


Мэргэжлийн төрөлд:
1-р байр – П.Баттулга “Амин үр”


2-р байр – Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”


3-р байр – Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”


Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа.
Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал зэрэг амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл ирсэн.
”Монгол гэр бүл” зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын Театрын музейд үзэсгэлэн гарган, долоо хоногийн хугацаанд нийтийн хүртээл болгоно.