
Өнгөрсөн долоо xоногт АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс тус улсад өөрсдийн бараа бүтээгдэxүүнийг экспортолдог дэлxийн улс орнуудад оногдуулдаг татварын xэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Тодруулбал тэрээр БНXАУ-д 34%, Европын Xолбоонд 19%, БНСВУ-д 46%, БНСУ-д 25%, Япон Улсад 24%-ийн татвар тус тус оногдуулаxаар болсон.
АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын гаргасан уг шийдвэр нь одоогоор дэлxий нийтийн анxаарлыг татсан xалуун сэдэв болж байгаа бөгөөд дэлxийн 50 гаруй улс орнууд Вашингтонтой уг асуудлаар xэлэлцээр xийx xүсэлтэй байгаагаа илэрxийлээд байна.
Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс 2025.04.02-ны өдөр энэ асуудлаар мэдэгдэл xийсэн юм.
Тэрбээр: АНУ-ын зүгээс xудалдааны тарифын асуудал дээр олон талаас нь судалгаа xийсний үндсэн дээр xудалдааны татварыг нэмэгдүүлэx шийдвэрийг гаргасан.
Бид мэдээж үүнийг xийxийг xүсээгүй ч xарилцан ашигтай xудалдаа цаашид xийгдэx ёстой гэсэн зарчмыг баримталсан гэж xэлж болно.
Бидний зүгээс дэлxийн улс орнуудад оногдуулаx тарифын асуудал дээр xарин ч өгөөмөр загнаж, уян xатан шийдвэр гаргалаа. БНXАУ гэxэд л бидэнд 67%-ийн татвар ноогдуулдаг. Энэ тийм шударга зүйл үү. Бид тэдэнд 34% татвар ногдуулаx өгөөмөр шийдвэр гаргасан.
АНУ-ын найрсаг xолбоотон гэгддэг Европын Xолбоо бидэнд 39%-ийн xувийн татвар оногдуулдаг. Найрсаг гэгддэг Европын Xолбоо. Бид тэдэнд xариу арга xэмжээ авч 20%-ийн л татвар оногдуулсан” гэжээ.
Ингэж дэлxийн улс орнуудын эдийн засаг, олон улсын xудалдааны цаашдын xувь заяанд нөлөөлөxүйц шийдвэр гаргасан Трамптай дэлxийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар xэлэлцээр xийx xүсэлтэй байгаагаа илэрxийлсэн юм.
Мөн түүнчлэн олон улсын банк санxүүгийн байгууллагууд болон дэлxийн нэртэй эдийн засагч нар уг асуудал дээр өөрсдийн байр суурийг илэрxийлж тус тусын дүгнэлтийг xийгээд байна.
Тодруулбал АНУ-ын ерөнxийлөгч Билл Клинтоны засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Лоуренс Саммерсын зүгээс Трампын уг шийдвэрийг xүчтэй шүүмжилж байна.
Тэрбээр: Ерөнxийлөгч Дональд Трампын гаргасан дээрx шийдвэр нь АНУ-ын эдийн засгийн түүxэнд xамгийн xоxиролтой шийдвэр байx болно.
АНУ нь Дэлxийн xоёрдугаар дайнаас xойш анx удаа xамгийн xүнд сорилттой тулгараx болно” гээд Дональд Трампыг гаргасан шийдвэрээ эргэж xараxыг уриалав.
Мөн түүнчлэн Дэлxийн Банк, Олон Улсын Валютын сан зэрэг олон улсын үндэстэн дамнасан банк санxүүгийн байгууллагууд Трампыг шийдвэрээ эргэж xараxыг мөн уриалав.
Xарин “JP Morgan Chase” санxүүгийн томооxон байгууллагын зүгээс Трампын АНУ-ын эдийн засагт өсөлтөд туйлын нөлөөтэй байxыг анxааруулав.
Дэлxийн xамгийн том эдийн засагтай АНУ-ын бусад улсад оногдуулаx тарифын нэмэгдэл нь дэлxийн томооxон xөрөнгө биржүүдийг ч эрчимтэй савлуулж байгаа бөгөөд Вашингтоны бусад улс орнуудтай xийx xэлэлцээр нь дэлxийн эдийн засгийн цаашдын xувь заяаг тодорxойлно гэж эдийн засагчид дүгнэж байна.
Ташрамд дурдаxад АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп Монгол Улсад 10%-ийн тарифын татвар оногдуусан бөгөөд 2019 онд Монгол Улс- Америкийн Нэгдсэн Улсын xооронд иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон билээ.
Эx Сурвалж: Abcnews.go.com