
Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3505 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд худалдан авах үнэ 3520, худалдах үнэ нь 3533 гэж байгаа юм.
Ханшийн мэдээллийг харвал, арилжааны банкууд нэг ам.долларыг 3496-3505 төгрөгөөр авч 3515-3523 төгрөгөөр зарж байна. Харин валют арилжааны “найман шарга” төвд нэг ам.доллар 3520 төгрөгөөр авч 3533 төгрөгөөр арилжиж байна.
Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ гэж өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Гэвч Найман шарга валют арилжааны төвд долларын ханш 3533 төгрөгтэй тэнцлээ. Өнгөрсөн долоо хоногт валютын нөөц 4,5 тэрбум долларын нөөцтэй байхад 3499 төгрөгтэй тэнцэж байсан бол долларын нөөц сайжирахад ханш нэмэгдсэн нь эдийн засагчдын анхаарлыг татаж байна.