Хэчнээн хүний амь аварсан байлаа ч өөрөө үрэгдчихвэл “баатар” биш

Өнөөдөр ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нийт 387 болсон талаар мэдээллээ. Үүний 163 нь 10-14 насны хүүхдүүд байгаа юм.
Одоогоор 118 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 268 тохиолдол байна. Ойрын хавьтал болсон 9606 хүн байгаа талаар мөн ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.