
АНУ-ын Нью Йорк мужийн Албани хотод зохиогдсон чөлөөт бөхийн ОУ-ын залуучуудын “JOURNEYMEN WORLD CLASSIC” тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцож нэг алт гурванхүрэл медалийн эзэд боллоо.
Алтан медаль аваргын бүсийг 130кг-ын жинд өрсөлдсөн New gen team, Mongolian transline компанийн бөх спортын мастер Д.Нарантулга хүртэж цаашлаад нийт оролцсон 13 орны 400 гаруй тамирчдаас ганцаараа нэг ч техникийн болон торгуулийн оноо алдалгүй өрсөлдөгчдөө илт давуу байдлаар зургаан тойрог ялалт байгуулж тэмцээний шилдэг бөхөөр шалгарав. Хүрэл медалийн эздээр 72кг-ын жинд өрсөлдсөн Сэлэнгэ аймгийн спортын газар, Wizard express consulting компанийн бөх спортын мастер Б.Занданбат, 130кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спортын газрын тамирчин спортын дэд мастер П.Мөнх-Эрдэнэ, 62кг-ын жинд New gen team клубын тамирчин А.Эрдэнэмөнх нар тус тус тодорлоо.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо