ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, халуун дулаан харилцаа, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг гэх мэт амьдралын хором бүрийг агшин алдалгүй гэрэл зургийн хальснаа буулгасан “МОНГОЛ ГЭР БҮЛ” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн маргааш буюу 2025.04.07-нд 11 цагаас Монголын театрын музейд нээлтээ хийнэ.
Энэ үеэр мэргэжлийн болон сонирхогчийн төрөлд шилдгээр шалгарсан гэрэл зурагчдад шагнал гардуулна.
Зохион байгуулагчид: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клуб.