Буддын шашин, тулааны урлагийн жүжигчин Стивен Сигал

Улаанбурхан өвчний халдвар авсан 346 тохиолдол өнөөдрийн /2025.04.05/ байдлаар батлагдсаныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Батлагдсан 346 тохиолдлуудаас 249 нь эдгэрч, 84 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дээрх өвчнөөр 10-14 насныхан түлхүү халдварлаж байгаа гэв.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундаас илэрч байгаа тул халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.