
Билл Гейтс, Пол Аллен нар Майкрософтыг үүсгэн байгуулж, дэлхийн хамгийн том хувийн компьютерийн програм хангамжийн компани болгосон ба өдгөө тавин жилийн нүүрийг үзэж байна.
Гейтс, Аллен нар 1975 оны 4-р сарын 4-нд буюу энэ өдөр Гэйтсийг гүйцэтгэх захирлаар Microsoft-ыг томилон компаниа байгуулж, Аллен микро компьютерийн программ хангамжийн товчлол болох “Micro-Soft” нэрийг санал болгосон байна. 1977 оны 8-р сард тус компани Японы ASCII сэтгүүлтэй гэрээ байгуулснаар ASCII Microsoft-ын анхны олон улсын оффис бий болсон. Microsoft корпораци нь Вашингтоны Редмонд хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан корпораци, технологийн конгломерат юм.
1975 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Windows гэх мэт программ хангамжаар дамжуулан персонал компьютерийн өсөлтөд ихээхэн нөлөө үзүүлж, улмаар компани нь интернет үйлчилгээ, үүлэн тооцоолол, видео тоглоом болон бусад салбарт өргөжин тэлж буй. Майкрософт бол хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч, АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй олон нийтийн компаниудын нэг бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн нэг юм.