
Академийн шагналт Мартин Скорсезегийн “Хюго” кинонд Хьюго Кабретийн дүрийг бүтээсэн Аса Баттерфейлд энэ өдөр Лондонд хотод мэндэлжээ. Өдгөө 28 нас хүрч буй жүжигчин залуу бага наснаасаа эхэлж урлагт хөл тавьж жүжиглэх болсон нэгэн аж. Тэрээр долоон настайгаасаа хотынхоо орон нутгийн театрт тоглож эхэлсэн бөгөөд 2006 онд “Томасаас хойш” хэмээх кинонд Эндрюгийн дүрээр анхны кинондоо дүр бүтээсэн юм.
Мөн тэрээр “The Boy in the Striped Pyjamas”, “Ender’s Game”, “The Space Between Us”, “Miss Peregrine’s Home for Peculiar Children” мөн “Time Freak” зэрэг кинонуудад гол дүрд тоглосон.
Түүний нэр португали хэлээр “Далавч” гэсэн утгатай. Тэрээр мөн Netflix-ийн “Бэлгийн боловсрол” цувралын сэтгэл зүйч өсвөр настаны хүүгийн дүрээр маш алдартай болоод буй юм.