Икс хүмүүс Магнетогийн залуу дүр бүтээгч Майкл Пассбэндэр

Иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог 10%-ийн албан татварын хэмжээг 1 болгон бууруулах санаачилга бүхий цахим өргөдлийг энэ сарын 20-нд эхлүүлсэн. Өчигдрийн (2025.03.31) 18.00 цагийн байдлаар 100 мянган иргэн дэмжиж цахим гарын үсэг зурсан байна.
Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу “Хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн бол УИХ авч хэлэлцэнэ” гэсэн болзлыг хангаад байна.
Иргэд, олон нийтийн саналыг аваад буй дээрх асуудал Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж ийнхүү бүрдлээ.