Forbes сэтгүүлийн жагсаалтанд багтсан Оросын тэрбумтнууд олноороо иргэншлээ сольжээ

Хот тохижилтын ажилчид ажил хаясны улмаас Их Британийн хоёр дахь том хот болох Бирмингемийн гудамж талбай 17 мянган тонн хогонд дарагджээ.
Бирмингем хотын захиргаа гудамж талбайд цугласан хог хаягдал нь муухай үнэртэж, өт шавьж, хархны үүр болсон нь хотын оршин суугчид болон байгаль орчинд аюул заналхийлж байгааг онцлон, онц байдал зарлажээ. Ингэснээр хотын захиргаа хотын гудамж талбайг цэвэрлэх ажлыг эрчимжүүлж, нэмэлт машин техник, хүн хүч дайчлах боломжтой болох нь.
Бирмингем хотын хот тохижилтын ажилчид энэ сарын 11-нээс ажил хаялт зарласан ба тэд хот тохижилтын ажилчдын цалинг бууруулах явдлыг эсэргүүцэж байгаа аж.
С.ЭНХЗАЯА