
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп NBC сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, уг албан тушаалыг гурав дахь удаагаа хашиж магадгүй хэмээн мэдэгджээ. Түүний хэлсэнээр олон хүн түүнийг дахин төрийн тэргүүнээр ажиллаасай гэж хүсэж байгаа ба ерөнхийлөгчийн албан тушаалыг 3 дахь удаагаа хаших арга замууд байгаа гэжээ.
1951 онд АНУ-ын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг нэг хүн дээд тал нь хоёр удаа хашиж болно гэж заасан байдаг ба Ерөнхийлөгч Д. Трамп чухам ямар аргаар АНУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдох нь тодорхойгүй байна.
Тэрбээр 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуулиар дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ялалт байгуулж, Жэй Ди Вэнсийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараагаар Д. Трамп дахин ерөнхийлөгч болно гэсэн сэтгүүлчийн хувилбарыг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Нөгөө талаар Д. Трамп АНУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдож, ажиллахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай ба үүнийг нь Конгрессын гишүүдийн 70 орчим хувь нь дэмжих ёстой аж.
С.ЭНХЗАЯА