
Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ийн захирал Ж.Золзаяа болон УИХ-ын гишүүн асан Ц.Анадбазарын компани хоорондын талбайн түрээсийн асуудлаарх маргааны шүүх хурал өчигдөр /2025.03.31/ боллоо.
Тодруулан хэлбэл, МТҮП-ийн хойд жигүүрийн 2625.06 м.кв талбайг “Өргөө-2” кино театр 2011 оноос хойш түрээсэлж буй бөгөөд түрээсийн гэрээ нь 2022.12.31-нд дууссан ч талбайгаа чөлөөлөхгүй, төрөөс 5.1 тэрбум төгрөг нэхэмжлээд байсан юм. Нийт есөн удаа хойшилсон шүүх хурал ийнхүү өчигдөр болж, МТҮП өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, “Өргөө 2” кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарна. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш үргэлжлэх эсэх нь тодорхой болно.
Бид МТҮП-ийн захирал Ж.Золзаяатай шүүх хурал болохоос өмнө ярилцаж байсан билээ. Тэрхүү видео ярилцлагыг дор холболоо.