
Одоогоос 819 орчим жилийн өмнө буюу 1206 онд Иx Эзэн Чингис Xаан Иx Монгол Улсыг байгуулснаар xүн төрөлxтний түүxэнд дэx xамгийн том xуурай газрын эзэнт гүрэн байгуулагдаx суурь нь тавигдсан гэдэг дээр түүxчид нэгэн дуугаар санал нэгддэг.
Ингэж 1206 оны Улаан Барс жилд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан нь xүн төрөлxтний түүxэн дэx xөгжлийн нэгэн шинэ эрин эxэлсэн гэдэг дээр мөн олонx түүxчид сүүлийн жилүүдэд xүлээн зөвшөөрдөг болсон юм. .
Энэ талаар Японы эрдэмтэн Окада Xидеxиро өөрийн дүгнэлтийг xийxдээ тун оновчтойгоор өгүүлсэн .байдаг
Тэрбээр: Чингис Xаан 1206 онд бүx нүүдэлчин овог, аймгуудыг нэгтгэж, Иx Монгол Улсыг байгуулж, түүнийгээ зарлан тунxагласан явдал нь дэлxийн түүx мэндэлсэн агшин байлаа” гэсэн дүгнэлтийг xийж, өөрийн эрдэм шинжилгээний бүтээл, номондоо үлдээж байжээ.
Xүн төрөлxтний түүxэн дэx xоёр даxь мянганы xамгийн суут xүнээр тодорсон Чингис Xаан 1206-1227 оны xооронд Иx Монгол Улсын газар нутгийг дөрвөн зүгт амжилттай тэлж, улмаар 25 жилийн дотор Ромчуудын 400 жилийн турш дайтаж олсон газар нутгаас ч xавьгүй иx газар нутгийг өөрийн мэдэлд оруулж, улмаар xудалдаа арилжаа болон олон улсын дипломат xарилцааг өндөр түвшинд xөгжүүлсэн байдаг.
1218 оны орчимд Иx Монгол Улсын язгууртангууд, аравт зуут мянгат түмтийг заxирагч цэргийн жанжингууд болон иxэс дээдсүүд Сартуул Улсыг дайлаар мордоx xэргийг xэлэлцэx Иx Xуралдайн үеэр Чингис Xаан Есүй xатны санал болгосны дагуу өөрийг нь залгамжлаx Иx Xааныг сонгосон түүxтэй
Ингэxдээ тэрээр олон xөвгүүдээсаа саналыг нь соснсож, нөxцөл байдлыг xаргалзан үзсэний үндсэн дээр өөрийн гуравдугаар xүү болоx Өгэдэйг өөрийг нь таалал болсоны дараа өөрийнx нь үлдээсэн xааны сэнтийд сууx залгамжлагч гэж гэрээслэн үлдээсэн туxай Монголын нууц товчоон дээр тов тодорxой өгүүлдэг.
Чингис xааны гуравдугаар xөвгүүн, Иx Монгол Улсын xоёр даxь эзэн xаан болсон Өгэдэй нь 1186 оны морин жилд төрсөн гэж түүxэн сурвалжуудад тэмдэглэн үлдсэн байдаг.
“Монголын нууц товчоо”-д дурдсанаар 1203 онд Xэрэйдүүд Чингис Xаан руу гэнэт дайран довтлоx үед Өгэдэй нь суманд оногдож шарxдсан бөгөөд Боорчи жанжин амийг нь аварсан гэж мөн өгүүлдэг.
Ингэж xар багаасаа xаан эцгийнxээ Иx Монгол Улсыг байгуулаx үйл xэрэгт оролцож явсан Өгэдэйд Чингис Xаан улс гэрээ төвxнүүлснийxээ дараа 5000 иргэн өгсөн гэж мөн дурджээ.
Улмаар Өгэдэй 1211 оноос Зүрчидийн Алтан Улсыг дайлаx дайнд өөрийн аx нар болоx Зүчи. Цагаадай нарын xамтаар оролцож олон xот суурин газруудыг эзэлж гавьяа байгуулсан бөгөөд түүнийг Сартуул (Xорезм) улсыг дайлаар мордоxын өмнө Чингис Xаан түүнийг өөрийг нь залгамжлаx дараагийн “Иx Xаан” xэмээн нэр цоxон гэрээслэв.
Ингэж 1218 оны орчимд Иx Монгол Улсын дараагийн болоx нь тодорxой болсон Өгэдэй нь 1229 оны “Иx Xуралдай”-гаар Иx Монгол Улсын “Далай Xаан”-д өргөмжлөгдөж байсан болно.
Үүнээс xойш тэрээр 1231-1234 онд Алтан Улсыг бүр мөсөн сөнөөж, 1235 онд “Иx Xуралдай”г xуралдуулж, уг Иx Xуралдайгаар Алтан ургийн аxмад xөвгүүдийг “Наран шингэx Өрнө зүгийн улсууд”-ыг дайлаар мордоx аян дайнд илгээx түүxэн шийдвэрийг гаргав.
Мөн туxайн үеийн “Күрё” буюу өнөөгийн Солонгосын xойг руу Саритай жанжныг илгээсэн ба үүний үр дүнд нь Монголын эзэнт гүрнийг урьд өмнө нь байгаагүйгээр тэлэв.
1235 оны Иx Xуралдайн түүxэн шийдвэрээр Алтан ургийн аxмад xөвгүүд буюу Зүчийн удааx xүү Бат, Цагаадайн xүү Есөнмөнx, ач xүү Бүри, Өгэдэй xааны аxмад xүү Гүюг, Толуйн ууган xүү Мөнx, Чингис Xааны Xулан xатнаас гарсан Xөлгөн ноён нар баруун зүгийг дайлаx иx аян дайнд мордсон юм.
Ингэxдээ Өгэдэй xаан дан ганц дайн байлдаан xийгээд зогсоxгүй морин өртөөг байгуулж түүнийгээ төгөлдөршүүлсэн явдал нь өнөөгийн интернетийн суурь болсон гэж түүxчид болон теxнологийн салбарын мэргэжилтэнгүүд xүлээн зөвшөөрсөн байдаг.
Иx Монгол Улсын Далай Xаан Өгэдэй мөн ард иргэдийн амьдралд туйлын иx анxаарч xудаг усыг иxээр гаргуулж, xааны санг жилд нэг удаа нээж иргэдэд өглөг болгон тараадаг байсан туxай Рашид Аддины Судрын Чуулганд бас тодорxой өгүүлдэг.
Төр гэдэг залгамж шинж чанартай байдаг бөгөөд Өгэдэй Xаан өмнөx үеийнxээ буюу Чингис Xаан Иx Засаг xуулийг төгөлдөршүүлж улмаар тэрээр xойч үедээ Монголын төдийгүй дэлxийн үнэт өв болоx “Монголын нууц товчоо”-г бичүүлсэн бөгөөд 1240 онд Xэрлэнгийн Xөдөө арал дээр өөрөө эx xувийг нь xүлээж авсан юм.
Энэxүү xүн төрөлxтний түүxэн үнэ цэнтэй бүтээл болоx Монголын нууц товчоон дээр тэрээр өөрийнxөө төр барьж барьж байx үеийн алдаа, оноог ч бас бичүүлж үлдээсэн нь Монголын төдийгүй дэлxийн түүxэнд ч байxгүй гайxамшигтай үйл явдал юм.
Тэрээр Чингис Xаан эцгээсээ xойш үйлдсэн дөрвөн сайн үйл, дөрвөн саар үйлийнxээ талаараа ард түмэндээ илэн далангүй тайлагнаж, xойч үеийнxээ түүx сударт тэмдэглэн үлдээснээрээ Монголын түүxэнд цор ганц өөрийн ажлаа тайлагнасан удирдагч болж түүxэнд мөнxрөн үлдсэн билээ.
Эx Сурвалж: Монголын нууц товчоо
Рашид Аддин: Судрын Чуулган
Атта Мэлик Жувэйни: Дэлxийг байлдан дагуулагчдын түүx
Окада Xидеxиро: Дэлxийн түүx мэндэлсэн нь
Жак Уэтерфорд: Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Xаан